“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Хамтын тэтгэврийн хуулийг УИХ баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /арванхоёрдугаар сарын 3-ны/ үдээс хойшхи хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нарын гишүүдийн өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцээд санал хурааж баталлаа.
2014 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн энэ хуулиар хамтран амьдарч байсан тэтгэврийн насны гэр бүлийн хоёр ахмадын нэг нь нас нөгцвөл үлдсэн нь талийгаачийн тэтгэврийнх нь тодорхой хувийг авах юм. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг хэд дэх гэрлэлт, хамтдаа хэдэн жил амьдарсан зэргийг харгалзан тухайн үеийн Засгийн газар тогтоох юм байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын 412 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг бол эдгээрийн 76 мянган хүн нь ганцаар үлдсэн, хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж. Үүнээс үүдээд жилд 21 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байгаа юм.
Хуулийн төслийг анхнаас нь эсэргүүцэн чуулганы хуралдаанаас завсарлага авч хүртэл байсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Жилээс жилд нийгмийн даатгалын сан хүндэрч байгаа. Энэ хүндрэлийг ханатай тооцож чадаагүй байвал хууль хэрэгжих боломжгүйд хүрэх эрсдэлтэй шүү” гэсэн юм.
Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оноос эхлэн хэрэгжинэ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /арванхоёрдугаар сарын 3-ны/ үдээс хойшхи хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нарын гишүүдийн өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцээд санал хурааж баталлаа.2014 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн энэ хуулиар хамтран амьдарч байсан тэтгэврийн насны гэр бүлийн хоёр ахмадын нэг нь нас нөгцвөл үлдсэн нь талийгаачийн тэтгэврийнх нь тодорхой хувийг авах юм. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг хэд дэх гэрлэлт, хамтдаа хэдэн жил амьдарсан зэргийг харгалзан тухайн үеийн Засгийн газар тогтоох юм байна.

0 Сэтгэгдэл