“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Хөгжлийн бодлогыг УИХ-аар хэлэлцэж эхлэхээр болов
Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 290 гаруй нь хөтөлбөрийн хугацаа дуусаагүй хэрэгжиж байгаа юм байна. Гэхдээ Засгийн газар “Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй байна” гэж үзсэн байна. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм.
Харин өчигдөр УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд ажлын хэсгээс, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болон хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, үндэслэлгүй зорилт, арга хэмжээг тусгахыг хориглоно”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үр дүн нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг хуулийн төслөөс хасах санал оруулсныг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж батлуулах санал дэмжигдлээ. Хуулийн төслийг хамтарсан хуралдаанаар ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл