“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Нефтийн үйлдвэрийн төсөв хасагдав
Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 1,8 тэрбум төгрөгийг тусгаж оруулсан юм. Гэвч УИХ-ын ажлын хэсгийн түвшинд хасагдсан байгаа нь нэлээд маргаан дагуулаад буй. УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу Засгийн газар төсөвтөө тусгахаар оруулсан байхад ажлын хэсэг дур мэдэн шийдсэн нь хууль зөрчсөн асуудал болоод байна. Олон жил гацаж удааширсан нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ хийх төсвийг хасаад хэрэгтэй хэрэггүй барилга байшинд зарцуулахаар болсоныг эсэргүүцсэн учир УИХ-ын чуулганаар санал гаргаж, эргэн оруулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүссэн. Төр бодлогоор нефтийн бүтээгдэхүүнээ боловсруулах асуудлыг шийдэх байсан ч харамсалтай нь урьд өмнөх шигээ улстөржсөн саналуудаа дэмжээд явлаа.
Илүү зардлаа танаж, хэрэгтэй зүйлдээ төсөв мөнгө тавья гэж УИХ-ын гишүүд санал гаргаж байсан ч ярьснаасаа эсрэг үйлдэл үзүүлэх болов. Үүнийг Сангийн сайд Б.Болор төсөв хэмнэх талаар ам уралдуулан ярьж байсан гишүүд маш их хэмжээгээр зардал нэмлээ гэж ч байсан юм.

0 Сэтгэгдэл