“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

2014 оны байдлаар нийт хүн амын 28,1 хувийг 0-14, 65,7 хувийг 15-59, 6,2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын 10 жилд үргэлжлэхээр байгаа юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгааг харуулж байна. Гэвч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын зорилго нь өсөлтийн тогтвортой байдлыг хангах, урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болоод гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байна. Энэхүү бодлогын бичиг баримтад төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, хурдацтай явагдаж байгаа хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагыг анхааран тусгажээ. Мөн ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжих хөдөлгөөн бий болсон тул иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл