“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
З.Баянсэлэнгэ: Улс төрийн явуулга, захиалга байсан юм болов уу
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас хайж байгаа гэсэн. Харин тэрээр Өглөөнөөс хойш Төрийн ордонд байхад шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй, утсаар ч яриагүй гэдэг тайлбар өглөө. Хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ тэрээр өөртэй нь холбоотой мэдүүлэг авахыг АТГ-аас хүсч албан бичиг хүргүүлэхээр болсноо мэдэгдэв. Аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаа байхгүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж ирсэн. Миний байр суурь улс төрийн фракц намын тоглоом болох ёсгүй гээд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ шалгуулахад бэлэн гэлээ. Сэтгүүлчдийн асуултанд тэрээр ийм хариулт өгсөн юм.
-Та хорих 461 дүгээр анги өчигдөр орой очсон уу?
-Өчигдөр орой ч очоогүй. Бидний хэсэг нөхөд оройн 22 цагийн үед мэдсэн. Ингээд АТГ-аас мэдээлэл авахаар очсон боловч удирдлагууд нь байгаагүй.
-Танай намын сайдыг АТГ шалгаж байгаад таны байр суурь?
-Надад мэдээлэл алга. Энэ бол цэвэр улс төрийн явуулга, захиалга байсан юм болов уу гэсэн хардлага төрж байна.
-МАН, МАХН-тай нэгдэх асуудал яригдаж байна. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Өчигдөр хоёр намын ахмадууд уулзаж намуудын удирдлагуудад албан бичиг өгсөн гэсэн. Тэр уулзалтын дараа ийм зүйл өрнөж байгаа нь бидний хардлагыг нэмэгдүүлж байна. Албан бичиг өгч, зарим газраас шахалт үзүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас хайж байгаа гэсэн. Харин тэрээр Өглөөнөөс хойш Төрийн ордонд байхад шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй, утсаар ч яриагүй гэдэг тайлбар өглөө. Хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ тэрээр өөртэй нь холбоотой мэдүүлэг авахыг АТГ-аас хүсч албан бичиг хүргүүлэхээр болсноо мэдэгдэв. Аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаа байхгүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж ирсэн. Миний байр суурь улс төрийн фракц намын тоглоом болох ёсгүй гээд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ шалгуулахад бэлэн гэлээ. Сэтгүүлчдийн асуултанд тэрээр ийм хариулт өгсөн юм. -Та хорих 461 дүгээр анги өчигдөр орой очсон уу?

0 Сэтгэгдэл