“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Н.Энхбаяр: Г.Шийлэгдамба авлига авах хүн биш
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн. МАХН-ын зүгээс энэхүү баривчилгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж харж байгаа аж. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.

-Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэж харж байна гэлээ. Ямар зорилготой гэж харж байна вэ?
-Олон хувилбарууд байна. Ирэх 2016 оны сонгуульд МАН МАХН-тай хамтарч оролцох тухай яригдаж эхэлсэн энэ үед ялангуяа мэдээлэл гарсан эхний өдөр манай намын гишүүнийг баривчилсан нь өөрийн эрхгүй сонирхол татаж байна. Гэхдээ бас өөр нэгэн томоохон асуудлыг бүрхэгдүүлэх гэсэн оролдого, хаацайлалт ч байж магад. Ер нь бол МАХН-ын нэр хүнд өсч байгаад эгдүүцэж, манай намын нэр хүндэд зориудаар халдах гэсэн оролдлого болов уу. Энэ мэт маш олон таамаг байна. Зориудаар зохион байгуулсан хэрэг гэж манай намынхан үзэж байгаа.
-Г.Шийлэгдамба сайдыг их хэмжээний мөнгө хээл хахуульд авч байх үед үйлдэл дээр нь баривчилсан гэж байгаа шүү. Энэ нь бас зориудаар бэлтгэсэн “өгөөш” гэж үү?
-Би Г.Шийлэгдамбыг хувь хүнийх нь хувьд маш сайн мэднэ. Бусдаас авлига хээл хахууль аваад баяжиж, үнэтэй зүйлс хэрэглэж том машин унаад явдаг хүн биш шүү дээ. Жирийн л нэг томоотой залуу шүү дээ. Тиймээс авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж бодохгүй байна. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулинд зааснаар шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан мэтээр зарлаж болохгүй. Би намынхаа гишүүнд итгэж байна.
-Танай намын гишүүн болох Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мөн Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байна.
-З.Баянсэлэнгийг эрж хайж байна гэх юм. Хайгаад байх зүйл байхгүй. З.Баянсэлэнгэ ажлаа л хийж байгаа шүү дээ. Авлигатай тэмцэх газраас шалгана гэвэл ажлын байран дээр нь очиход л хангалттай.
http://www.zaluu.com/
Элбэгээ чи зайлаач тэр хятадруугаа. Яагаад зүгээр байгаа хүнийг оролдоод байгаа юм бээ. Бас Монголын эв эеийг хамгаалах үүргээ умартаа юу даа Монголын Ерөнхийлөгчөө мартаад хэлмэгдүүлэлтийг ерөнхийлөн мандуулдаг хүн гуай
энэ зомби бүр цагаандаа гарчээ. энэ хүмүүсийг мөнгө ол хулгайл гэж дарамтлаагүй бол ийм байдалд орохгүй.
Шийлэгдамба жирийн л нэг томоотой залуу, УИХ-ын гишүүд бүгд жирийн л нэг томоотой улстөрчид................ха ха ха гоё сонсогдож байна.
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн. МАХН-ын зүгээс энэхүү баривчилгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж харж байгаа аж. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.

-Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан нь улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэж харж байна гэлээ. Ямар зорилготой гэж харж байна вэ?
-Олон хувилбарууд байна. Ирэх 2016 оны сонгуульд МАН МАХН-тай хамтарч оролцох тухай яригдаж эхэлсэн энэ үед ялангуяа мэдээлэл гарсан эхний өдөр манай намын гишүүнийг баривчилсан нь өөрийн эрхгүй сонирхол татаж байна. Гэхдээ бас өөр нэгэн томоохон асуудлыг бүрхэгдүүлэх гэсэн оролдого, хаацайлалт ч байж магад. Ер нь бол МАХН-ын нэр хүнд өсч байгаад эгдүүцэж, манай намын нэр хүндэд зориудаар халдах гэсэн оролдлого болов уу. Энэ мэт маш олон таамаг байна. Зориудаар зохион байгуулсан хэрэг гэж манай намынхан үзэж байгаа.
-Г.Шийлэгдамба сайдыг их хэмжээний мөнгө хээл хахуульд авч байх үед үйлдэл дээр нь баривчилсан гэж байгаа шүү. Энэ нь бас зориудаар бэлтгэсэн “өгөөш” гэж үү?
-Би Г.Шийлэгдамбыг хувь хүнийх нь хувьд маш сайн мэднэ. Бусдаас авлига хээл хахууль аваад баяжиж, үнэтэй зүйлс хэрэглэж том машин унаад явдаг хүн биш шүү дээ. Жирийн л нэг томоотой залуу шүү дээ. Тиймээс авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж бодохгүй байна. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулинд зааснаар шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутан мэтээр зарлаж болохгүй. Би намынхаа гишүүнд итгэж байна.
-Танай намын гишүүн болох Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг мөн Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байна.
-З.Баянсэлэнгийг эрж хайж байна гэх юм. Хайгаад байх зүйл байхгүй. З.Баянсэлэнгэ ажлаа л хийж байгаа шүү дээ. Авлигатай тэмцэх газраас шалгана гэвэл ажлын байран дээр нь очиход л хангалттай.
http://www.zaluu.com/
0 Сэтгэгдэл
2015.11.05
2015.11.05
2015.11.05
























