Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Хийж чадаагүй ажлаа ирээдүйд хийнэ гэв үү
МАН-ынханд, яланугяа М.Энхболдод ямар өөрийн толгой гэж байх биш дээ. Байнга л хүний ярьж хэлсэн юмыг тоть мэт давтаж байдаг, авлигач шүү дээ. Сэтгэх чадваргүй, зүгээр л нэг луйварчин.
А.БИЛГҮҮН
Эдийн засгийн хямралд улс төрийн нам эвслүүд өртөж эхэлсэн шиг байна. Үнэндээ сонгууль ойртсон энэ үед намууд хямрал битгий хэл хямралаас цаадхыг үл тоон үйл хэргээ үргэлжлүүлэх ёстой мэт. Гэтэл сүүлийн өдрүүдэд зарим нам эвслүүд бусдынхаа хийж хэрэгжүүлж буй ажлыг “няцаах”, өөрсдөө хийсэн мэтээр нийгэмд ойлгуулах, улмаар хийх гэж буй ажилд тээг болох башир оролдлогуудыг хийж эхэллээ. Энэ нь өнгөрсөн өдрүүдэд МАН-аас бодлогоор зохион байгуулсан “Бид хамтдаа” гэх форум юм. Тус форумд “хүчээр” шахам хамрагдсан иргэд нэлээд бухимдалтай байгаа дуулдсан. Арга ч үгүй биз дээ, бусад намын мөрийн хөтөлбөр, нүдэн дээр биелэлээ олсон бүтээн байгуулалтуудыг зөвхөн өөрсдийнх мэтээр ярих нь хэний ч дургуйг хүргэнэ.
Тус форумын үеэр МАН-ын дарга М.Энхболд хэд хэдэн асуудлын хүрээнд үг хэлжээ. Түүний хэлсэн үгнээс товч сонирхуулъя, “сургуулийн өмнөх боловсролын асуудлыг дэд бүтэц, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, хөтөлбөрийн хүрээнд ойрын гурван жилд цогцоор нь шийднэ. Гурван нас хүртэлх хүүхдийг эцэг эх буюу асран хамгаалагч нь хүмүүжүүлэх үүргийг хүлээж, төрөөс амьжиргаанд нь хүрэлцэхүйц тэтгэмж олгож байх, 3-6 насны хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрах бололцоог бүрдүүлэхийг санал болгож байгаа юм” гэжээ.
Угтаа бол дээрх хэлсэн үг нь АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр тэр чигээрээ байна уу гэлтэй. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас 0-3 насны хүүхдүүд гэртээ цоожтой хаалганы цаана айдастай байсан. Мөн ээжүүд нь хүүхдээ хараад ажилгүй гэрт сууна. Тэгвэл АН нам Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлуулсанаар хүүхдүүд айх аюулгүй, харгалзах хүнтэй орчинд өсч торьнох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд өөр айлын хүүхэд харж цалинтай, орлоготой болох боломж нь бүрдэж байгаа юм.
Өнөө жил сургуулийн өмнөх боловсролд 1225 цэцэрлэгт 218,100 хүүхэд хамрагджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 12,000-аар нэмэгдсэн байна. Энэ жил л гэхэд ерөнхий боловсролын 25 сургууль, 47 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Тэгэхээр хямралтай сүүлийн жилүүдэд АН зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүтээн байгуулалтуудыг хийж байгаа нь нүднээ илхэн байна. МАН 2008-2012 онуудад бүр тодруулбал, эдийн засгийн огцом өсөлттэй жилүүдэд хийж чадаагүй ажлаа ирээдүйд хийнэ гэж ярих хэр үнэнд нийцэх юм бол доо.
Эдийн засгийн хямралд улс төрийн нам эвслүүд өртөж эхэлсэн шиг байна. Үнэндээ сонгууль ойртсон энэ үед намууд хямрал битгий хэл хямралаас цаадхыг үл тоон үйл хэргээ үргэлжлүүлэх ёстой мэт. Гэтэл сүүлийн өдрүүдэд зарим нам эвслүүд бусдынхаа хийж хэрэгжүүлж буй ажлыг “няцаах”, өөрсдөө хийсэн мэтээр нийгэмд ойлгуулах, улмаар хийх гэж буй ажилд тээг болох башир оролдлогуудыг хийж эхэллээ. Энэ нь өнгөрсөн өдрүүдэд МАН-аас бодлогоор зохион байгуулсан “Бид хамтдаа” гэх форум юм. Тус форумд “хүчээр” шахам хамрагдсан иргэд нэлээд бухимдалтай байгаа дуулдсан. Арга ч үгүй биз дээ, бусад намын мөрийн хөтөлбөр, нүдэн дээр биелэлээ олсон бүтээн байгуулалтуудыг зөвхөн өөрсдийнх мэтээр ярих нь хэний ч дургуйг хүргэнэ. Тус форумын үеэр МАН-ын дарга М.Энхболд хэд хэдэн асуудлын хүрээнд үг хэлжээ. Түүний хэлсэн үгнээс товч сонирхуулъя, “сургуулийн өмнөх боловсролын асуудлыг дэд бүтэц, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, хөтөлбөрийн хүрээнд ойрын гурван жилд цогцоор нь шийднэ. Гурван нас хүртэлх хүүхдийг эцэг эх буюу асран хамгаалагч нь хүмүүжүүлэх үүргийг хүлээж, төрөөс амьжиргаанд нь хүрэлцэхүйц тэтгэмж олгож байх, 3-6 насны хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрах бололцоог бүрдүүлэхийг санал болгож байгаа юм” гэжээ.
Угтаа бол дээрх хэлсэн үг нь АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр тэр чигээрээ байна уу гэлтэй. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас 0-3 насны хүүхдүүд гэртээ цоожтой хаалганы цаана айдастай байсан. Мөн ээжүүд нь хүүхдээ хараад ажилгүй гэрт сууна. Тэгвэл АН нам Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлуулсанаар хүүхдүүд айх аюулгүй, харгалзах хүнтэй орчинд өсч торьнох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд өөр айлын хүүхэд харж цалинтай, орлоготой болох боломж нь бүрдэж байгаа юм.
Өнөө жил сургуулийн өмнөх боловсролд 1225 цэцэрлэгт 218,100 хүүхэд хамрагджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 12,000-аар нэмэгдсэн байна. Энэ жил л гэхэд ерөнхий боловсролын 25 сургууль, 47 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Тэгэхээр хямралтай сүүлийн жилүүдэд АН зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүтээн байгуулалтуудыг хийж байгаа нь нүднээ илхэн байна. МАН 2008-2012 онуудад бүр тодруулбал, эдийн засгийн огцом өсөлттэй жилүүдэд хийж чадаагүй ажлаа ирээдүйд хийнэ гэж ярих хэр үнэнд нийцэх юм бол доо.
0 Сэтгэгдэл
2015.11.05
























