“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
С.Баярцогтод хариуцлага тооцуулахыг хүслээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцуулах тухай бичиг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Өргөдлийн байнгын хорооноос өгчээ. Тус Байнгын хороонд өнгөрсөн аравдугаар сард 380 иргэн төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан тухай гомдлоо ирүүлсэн байна. Түүнээс гадна Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн гомдол удаа дараа иржээ.
Үүний мөрөөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод зөрчлөө арилгасан талаархи тайлангаа аравдугаар сарын 29-ний дотор ирүүлэх албан бичиг явуулж. Аравдугаар сарын 27-ны өдөр албан бичгээ хүргүүлж, тайланг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин ЗГХЭГ-аас хариу өгөхдөө 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш хууль бусаар ажлаас халагдсан албан хаагч байхгүй, бусад яамнаас чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар мэдэхгүй. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд энэ баасан гарагт УИХ-д мэдээлэл хийх тул тэр үед мэдээлэлтэй танилц гэж Өргөдлийн байнгын хороонд өгсөн байна.
Иймээс Байнгын хороо Засгийн газрын гишүүдийн тайланг хуралдаанаар хэлэлцэх тухай хуулийн заалтыг биелүүлэн ажиллахыг шаардаж, Ерөнхий сайдыг хариуцлага тооцохыг хүссэн аж.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцуулах тухай бичиг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Өргөдлийн байнгын хорооноос өгчээ. Тус Байнгын хороонд өнгөрсөн аравдугаар сард 380 иргэн төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, халагдсан тухай гомдлоо ирүүлсэн байна. Түүнээс гадна Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн гомдол удаа дараа иржээ. Үүний мөрөөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод зөрчлөө арилгасан талаархи тайлангаа аравдугаар сарын 29-ний дотор ирүүлэх албан бичиг явуулж. Аравдугаар сарын 27-ны өдөр албан бичгээ хүргүүлж, тайланг Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин ЗГХЭГ-аас хариу өгөхдөө 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш хууль бусаар ажлаас халагдсан албан хаагч байхгүй, бусад яамнаас чөлөөлөгдсөн хүмүүсийн талаар мэдэхгүй. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд энэ баасан гарагт УИХ-д мэдээлэл хийх тул тэр үед мэдээлэлтэй танилц гэж Өргөдлийн байнгын хороонд өгсөн байна.
Иймээс Байнгын хороо Засгийн газрын гишүүдийн тайланг хуралдаанаар хэлэлцэх тухай хуулийн заалтыг биелүүлэн ажиллахыг шаардаж, Ерөнхий сайдыг хариуцлага тооцохыг хүссэн аж.
0 Сэтгэгдэл
























