Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өргөдлийн байнгын хороо Халхгол суманд ажиллана
Т.ЦЭЛМЭГ
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл өглөө. Нийт 246 өргөдөл, гомдол өнгөрсөн долоо хоногт ирснээс гадна Дорнод аймгийн Халхгол сумын иргэдээс 1659 өргөдөл хаяглан илгээсэн байна. Халхгол чөлөөт бүсийн болон бусад асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос Хүнс хөдөө аж ахуйн яам болон орон нутгийнхныг оролцуулан хэлэлцүүлэг сонссон. Тиймээс нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь үзэж, шалгах болсон гэлээ. Энэ долоо хоногийн сүүлчээр ХХААЯ болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, сэтгүүлчдийн хамт Өргөдөлийн байнгын хороо Халхгол суманд ажиллахаар төлөвлөжээ.
Түүнчлэн “Өмнийн говийн элс” ХХК-ийн захирал Ж.Каплаг яагаад өршөөсөн талаар тодруулж өгөхийг хэсэг иргэн хүссэн өргөдөл өгсөн байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөсөн ч үүнд нь УИХ хяналт тавьж ажиллах эрхтэй гэж тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү тайлбарлав.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оффшор бүсэд данстай байсан асуудлыг Прокурорын байгууллага 2013 оны зургадугаар сард шалгаж, Швейцарийн холбооны улсаас шаардлагатай мэдээлэл авахаар хандсан аж. Гэвч стандартын дагуу албан бичиг биш гэж үзэн хариу өгөөгүй учир хэргийг хаасан байна. Гэхдээ стандартын дагуу албан бичгээр хандаж, ямар дансанд хэдий хэмжээний хөрөнгөтэй байсан мэдээллийг авч чадах юм бол хэргийг сэргээх боломжтой хэмээн тайлбарлав. Мөн Өргөдлийн байнгын хорооноос ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос төрийн албан хаагчдын халаа сэлгээ, шилэн дансаа хөтлөхгүй байгаа талаар тайлбар хүссэн хариу өгөөгүй байгаа нь хариуцлага тооцох нэг үндэслэл гэлээ. Иймээс холбогдох Байнгын хорооны хэлэлцэх асуудалд ЗГХЭГ-ын даргад хариуцлага тооцох асуудал оруулахаа О.Баасанхүү гишүүн хэллээ.
Т.ЦЭЛМЭГӨргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл өглөө. Нийт 246 өргөдөл, гомдол өнгөрсөн долоо хоногт ирснээс гадна Дорнод аймгийн Халхгол сумын иргэдээс 1659 өргөдөл хаяглан илгээсэн байна. Халхгол чөлөөт бүсийн болон бусад асуудлаар Өргөдлийн байнгын хорооноос Хүнс хөдөө аж ахуйн яам болон орон нутгийнхныг оролцуулан хэлэлцүүлэг сонссон. Тиймээс нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь үзэж, шалгах болсон гэлээ. Энэ долоо хоногийн сүүлчээр ХХААЯ болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, сэтгүүлчдийн хамт Өргөдөлийн байнгын хороо Халхгол суманд ажиллахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл