ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Британи-Хятадын харилцаа Далай ламаас болж хүйтэрчээ
Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Лорд Грин болон албаны хүмүүс Бээжинд айлчлалаар ирсэн ч Хятадын холбогдох яамны сайдтай уулзаж чадаагүй гэнэ. Хятадын талаас хоёр сайдын уулзалтыг цуцалсан, хойшлуулсан нь мэдэгдэхгүй, төлөвлөсөн уулзалт хийх боломж олгохгүй байгаа аж. Энэ явдлыг Британийн Гадаад хэргийн яамны зүгээс жирийн л нэг явдал хэмээн тайлбарлаж, шуугиан дэгдээхийг хүсэхгүй байгаа ч Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун Далай ламтай уулзсанаас болж Хятадын тал түншүүддээ хатуурхаж, харилцаагаа хүйтрүүллээ гэж ажиглагчид үзэж байна.
Энэ явдлаас гадна Хятадын Гадаад хэргийн сайд Ву Банггуо өнгөрсөн тавдугаар сард Британид хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалсан нь ч Далай ламын уулзалттай холбоотой аж. Хоёр улсын дипломат харилцааг хүйтрүүлсэн энэ байдлаас үүдэн энэ оны эцсээр Ерөнхий сайд Дэвид Камеруны Хятадад хийх айлчлал товлосон хугацаандаа болох эсэх нь ч эргэлзээтэй болж эхэлжээ.
Өнгөрсөн сард буддын шашны тэргүүн XIV Далай лам Их Британид Темплетоны шагнал гардан авахаар ирэх үедээ Ерөнхий сайд Д.Камерунтай уулзсан юм. Энэ уулзалтыг Хятадын тал эергээр хүлээж авахгүй нь тухайн үед тодорхой байсан хэдий ч Дэвид Камерун хувийн шугамаар дээрхийн гэгээнтэнтэй уулзсан хэмээн тайлбарлаад өнгөрсөн билээ. Ер нь, Далай лам Жон Мэжороос хойшхи Их Британийн бүх Ерөнхий сайдтай уулзаж байсан гэдэг. Гагцхүү Маргарет Тэтчер л Хонконгийн асуудлаар Хятадтай маргаан үүсч магадгүй хэмээн сэрэмжлэн Далай ламтай уулзахаас татгалзаж байжээ.
Британийн албаныхны хувьд Хятад юунаас болж хоёр талын уулзалт, айлчлалыг цуцалж байгаа нь тодорхой байгаа. Харин энэ байдал хэр удаан үргэлжлэх бол гэдэгт л илүү санаа зовж байна. Учир нь, Далай лам энэ долоо хоногт Британид айлчлахаар дахин ирэх гэж буй. Тэрээр олимпын өмнө Британийн хотуудаар 10 гаруй хоног тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа нь одоо үүсээд буй нөхцөл байдлыг улам хүндрүүлж магадгүй гэж ажиглагчид эмээж байна.
ardchilsan nam yalah bolnoo

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
hulan
hamtdaa ardchisan namaa demjeed ugii
2012.06.17
2012.06.17