Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ц.Элбэгдорж: Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй
Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулжээ. Тэрээр төр засгаас хийж хэрэгжүүлэх ажил, хийсэн бүтээснээ ямагт тайлагнаж, алдаа оноогоо дүгнэж цэгнэж байх учиртай. Зөвлөлгөөний зорилго ч үүнд чиглэж байгаагааг юун түрүүнд онцолсон байна.

Мөн тэрээр “Хэдийгээр төр засгаас ахмад настны талаар бодлогын чанартай олон арга хэмжээ авч явуулж байгаа боловч төсвийн хүндрэл гээд санхүүжилт нь бүрэн шийдэгдэхгүй, хасагдаж танагдсан асуудлууд бий. Хүүхэд, ахмад настан хоёрт бид гар татах ёсгүй гэдгийг энд онцлон хэлье. Ахмад настны нийгмийн халамж, хамгааллын асуудал одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хангалттай биш ч шийдвэрлэгдээд явж байгаа. Харин ахмад настны бие даан амьдрах, хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, алдагдсан боломж, чадвараа нөхөн сэргээх, хөгжих зэрэг эрх бүрэн гүйцэд хуульчлагдаагүй байна.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар ажлын эхлэл байгаа ч хүртээмж багатай байгааг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дахинд насжилт эрс нэмэгдэж, энэ нь шийдвэрлэх ёстой нөхцөл байдлыг бий болгож байна. Үүнийг даван туулах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагаас ахмад настны эрхийг хамгаалах бие даасан конвенцыг батлуулахаар 2013 онд Хүний эрхийн байгуулллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсанд манай улс багтсан бөгөөд одоогоор судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ талаар миний бие онцгойлон анхаарч ажиллах болно” гэжээ.

0 Сэтгэгдэл