Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Монгол Улсын Их хурлын даргын илгээлт

Монгол Улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нотариатчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлье.
Нотариатын байгууллагын үндэс суурь Монгол Улсад анх 1925 онд Шүүх явдлын яамны Ерөнхий хэлтсийн харъяанд “Гэрээ зэргийг гэрчлэн батлах хэргийг эрхлэх салаа” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 1997 онд Нотариатын тухай хуулийг шинэчлэн баталснаар төр зарим чиг үүргээ төрийн бус мэргэжлийн эрх олгогдсон хуульчдаар гүйцэтгүүлэх болсон.
Төрөөс газар, орон сууцыг хувьчлах, түүнийг бүртгэх үйл явцыг нотариатын эрх зүйн үйлчилгээний оролцоотойгоор хууль зүйн баталгааг хангаж, Монгол Улс үл хөдлөх эд хөрөнгөө бүртгэж, бүртгэлийг зохих түвшинд хүргэхэд нотариач Та бүхэн чухал хувь нэмэр оруулсан.
Өнөөдөр Нотариатын байгууллага нь чадварлаг мэргэшсэн хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, нийгмийн харилцаанд тодорхой байр суурийг эзэлсэн, Олон Улсын Нотариатын холбоонд гишүүнээр элсэж тогтвортой, бие даасан байгууллага болтлоо хөгжин бэхжсэн байна.
Монгол Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, газар, үл хөдлөх эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, барьцаалах, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах, хууль зүйн баталгааг нотариатын эрх зүйн үйлчилгээгээр хангах зохицуулалтыг хуульчилсан нь төрөөс нотариатад хүлээлгэж буй итгэл. Төрийн энэ итгэлийг та бүхэн баталж, хариуцлагатай, зүтгэлтэй ажиллахыг хүсэж байна. Улс орны хөгжил дэвшил, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан Та бүхэн мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлэх, хуульчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг ханган ажиллах зүй ёсны шаардлага тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна.
"Үнэний гэрч" болсон Та бүхэн нотариатч гэх эрхэм үүргийг хараат бусаар хэрэгжүүлж, чин шударга, өндөр ёс зүйтэй ажиллаж Нотариатын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд дахин баяр хүргэж, хүний эрхийг хамгаалах, хууль тогтоомжийг сахин биелүүлэх үйлсэд тань улам их амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
Улаанбаатар хот 2015.10.16
Улаанбаатар хот 2015.10.16
0 Сэтгэгдэл