Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Олимпын нээлтээр Английн хөдөөгийн амьдралыг мэдрүүлнэ
Лондонгийн олимпын нээлт ямар болох бол хэмээн тааж ядан байгаа үзэгчдэд дуулгахад зуны XXX олимп английн хөдөө нутгийн амьдралыг дэлхий нийтэд мэдрүүлэх гэнэ. Олимпын нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэнг тэр чигт нь Британийн хөдөө нутгийн байдлаар засч тохижуулсан байх аж. Өвс ногоо, гол ус, хөдөө талаар зугаалж яваа гэр бүл, тосгоны ногоон талбайд тоглож байгаа фермерүүд, тэр ч бүү хэл фермийн мал аж ахуй гээд Британийн өвөг дээдсийн амьдралын хэв маягийг олимпын нээлтээс бүрэн төгс харж болох юм байна. Энэхүү жүжигчилсэн тоглолтод оролцохоор сайн дурын 10 мянган хүн бэлтгэлээ хийж байгаагийн зэрэгцээ 30 хонь, 12 морь, гурван үнээ, хоёр ямаа, 10 тахиа, 10 нугас, есөн галуу, гурван нохой сургаж байгаа гэнэ.
27 сая фунт стерлинг зарлагадан хийх нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Британийн нэрт найруулагч Дэнни Бойл ажиллаж байгаа юм. “Ядуусын хорооллын саятан” киногоороо алдаршсан Дэнни Бойл нээлтийн ёслолыг алдаа мадаггүй, төгс хийхийн тулд одоогийн байдлаар 157 удаа сургуулилт хийгээд байгаа гэнэ.
Ойролцоогоор нэг тэрбум хүн телевизээр шууд хүлээн авч үзэх нээлтийн ёслолын нэг онцлог үзүүлбэр нь 27 тонн жинтэй аварга том хонхыг цохих ёслол юм. Европын хамгийн том хонхны дуугаар зуны олимпын XXX наадмын нээлт эхлэх ажээ.
Лондонгийн олимпын нээлт ямар болох бол хэмээн тааж ядан байгаа үзэгчдэд дуулгахад зуны XXX олимп английн хөдөө нутгийн амьдралыг дэлхий нийтэд мэдрүүлэх гэнэ. Олимпын нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэнг тэр чигт нь Британийн хөдөө нутгийн байдлаар засч тохижуулсан байх аж. Өвс ногоо, гол ус, хөдөө талаар зугаалж яваа гэр бүл, тосгоны ногоон талбайд тоглож байгаа фермерүүд, тэр ч бүү хэл фермийн мал аж ахуй гээд Британийн өвөг дээдсийн амьдралын хэв маягийг олимпын нээлтээс бүрэн төгс харж болох юм байна. Энэхүү жүжигчилсэн тоглолтод оролцохоор сайн дурын 10 мянган хүн бэлтгэлээ хийж байгаагийн зэрэгцээ 30 хонь, 12 морь, гурван үнээ, хоёр ямаа, 10 тахиа, 10 нугас, есөн галуу, гурван нохой сургаж байгаа гэнэ. 27 сая фунт стерлинг зарлагадан хийх нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Британийн нэрт найруулагч Дэнни Бойл ажиллаж байгаа юм. “Ядуусын хорооллын саятан” киногоороо алдаршсан Дэнни Бойл нээлтийн ёслолыг алдаа мадаггүй, төгс хийхийн тулд одоогийн байдлаар 157 удаа сургуулилт хийгээд байгаа гэнэ.
Ойролцоогоор нэг тэрбум хүн телевизээр шууд хүлээн авч үзэх нээлтийн ёслолын нэг онцлог үзүүлбэр нь 27 тонн жинтэй аварга том хонхыг цохих ёслол юм. Европын хамгийн том хонхны дуугаар зуны олимпын XXX наадмын нээлт эхлэх ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























