Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ерөнхий сайд хүүхдээ пабад мартаад явчихжээ
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеруныхан зоогийн газарт хүүхдээ мартаад явчихсан хачирхалтай тохиолдол саяхан гарчээ. Ерөнхий сайдынх найзуудынхаа гэр бүл, хүүхдүүдтэй хамт Лондоны баруун хэсэгт орших “The Plough” хэмээх пабад оройн хоол идсэн аж. Ингэж явахдаа найман настай охин Нэнсигээ ариун цэврийн өрөө орохоор явсан хойгуур мартаад гэртээ харьчихсан гэнэ. Хоолны дараа зочид гурван машинд хуваагдан суусан учир Нэнсиг нөгөө машиндаа суусан байх гэж боджээ. Ерөнхий сайд албаныхаа машинтай гэр бүлээсээ тусдаа явах ёстой учир охиноо эхнэртэйгээ хамт яваа гэж бодож. Харин Саманта Камерун охиноо аавтайгаа байгаа гэж ойлгоод гэртээ иртэл хэнтэй нь ч хамт яваагүйг мэдээд паб руу сандран утасдахад охин нь тэндэхийн ажилтнуудад туслаад гүйж явжээ. Дэвид Камеруны гэр бүл тус пабаар байнга үйлчлүүлж, ням гариг бүрт ирж хооллодог учраас ажилтнууд нь Ерөнхий сайдынхаа охиныг төвөггүй таньжээ. Энэ инээдтэй гэмээр явдлыг сонссон англичууд Ерөнхий сайдынхаа мартамхайг гайхаж байгаа гэнэ.
Ерөнхий сайдын гэр бүл гурван хүүхэдтэй бөгөөд Нэнси том нь юм. Түүний удаахь нь зургаан настай Артур хэмээх хүү байдаг бол хамгийн бага нь хоёр ойтой Флоренц охин юм.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеруныхан зоогийн газарт хүүхдээ мартаад явчихсан хачирхалтай тохиолдол саяхан гарчээ. Ерөнхий сайдынх найзуудынхаа гэр бүл, хүүхдүүдтэй хамт Лондоны баруун хэсэгт орших “The Plough” хэмээх пабад оройн хоол идсэн аж. Ингэж явахдаа найман настай охин Нэнсигээ ариун цэврийн өрөө орохоор явсан хойгуур мартаад гэртээ харьчихсан гэнэ. Хоолны дараа зочид гурван машинд хуваагдан суусан учир Нэнсиг нөгөө машиндаа суусан байх гэж боджээ. Ерөнхий сайд албаныхаа машинтай гэр бүлээсээ тусдаа явах ёстой учир охиноо эхнэртэйгээ хамт яваа гэж бодож. Харин Саманта Камерун охиноо аавтайгаа байгаа гэж ойлгоод гэртээ иртэл хэнтэй нь ч хамт яваагүйг мэдээд паб руу сандран утасдахад охин нь тэндэхийн ажилтнуудад туслаад гүйж явжээ. Дэвид Камеруны гэр бүл тус пабаар байнга үйлчлүүлж, ням гариг бүрт ирж хооллодог учраас ажилтнууд нь Ерөнхий сайдынхаа охиныг төвөггүй таньжээ. Энэ инээдтэй гэмээр явдлыг сонссон англичууд Ерөнхий сайдынхаа мартамхайг гайхаж байгаа гэнэ. Ерөнхий сайдын гэр бүл гурван хүүхэдтэй бөгөөд Нэнси том нь юм. Түүний удаахь нь зургаан настай Артур хэмээх хүү байдаг бол хамгийн бага нь хоёр ойтой Флоренц охин юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























