ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Алга болсон охины үхэлд динго нохой буруутай байжээ
Одоогоос 20 гаруй жилийн өмнө Австралид дөнгөж төрөөд удаагүй нялх хүүхэд алга болж, энэ хэрэгт эцэг эхийг нь буруутган олон улс даяар шуугиан дэгдээж байсан. Тэр үед Майкл Чамберлэйний гэр бүл мэндлээд ганцхан сар болж байсан Азариа хэмээх охиноо учир битүүлгээр алдаад зогсохгүй өөрсдөө хэргийн буруутан гэгдэж, эхнэр нь хүн амины хэргээр бүр шоронд хоригдож байсан юм. Гэвч энэ хэргийн жинхэнэ буруутан 22 жилийн дараа тогтоогдож, хүүхдээ алдсан эцэг эх хоёрыг цагаатгажээ. Тэдний найман долоо хоногтой охиныг ойн зэрлэг нохой динго аваад явсан гэж шүүхээс тогтоосон байна. Уг нь, хэрэг гарснаас зургаан жилийн дараа хүүхэд алга болсон газрын ойролцоо байх дингогийн үүрнээс нялх хүүхдийн хувцасны тасархай олдсон аж. Гэвч шүүхээс хэргийн жинхэнэ буруутныг тогтоохгүй байсаар өдийг хүрч, охины эцэг эх шүүхэд давж заалдсаны эцэст нэрээ цэвэрлэж авчээ. Австралийн зэрлэг нохой дингог аюулгүй гэдэг ч энэ явдал тийм биш гэдгийг харууллаа гэж охины эцэг эх мэдэгджээ. Тухайн үед дэлхий даяар шуугиан дэгдээсэн энэ хэргээр Холливудад кино хүртэл хийж, жүжигчин Мерил Стрип гол дүрд нь тоглож байсан билээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл