Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
А.Дэмбэрэл: АТГ манай гаргаж өгсөн мэдээллийг буруу, ташаа тайлбарласан
Т.ЦЭЛМЭГ
Үндэсний Статистикийн Хорооноос гаргаж өгсөн мэдээллийг АТГ ташаа тайлбарлаж ашигласан гэх мэдээлэл Л.Гансүх нарын шүүх хурлын үеэр гарсан. Энэ талаар ҮСХ-ны мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллагын явуулсан мэдээллийг ямар байгууллага буруугаар тайлбарлаж ашигласан юм бэ?
-Статистикийн тухай хуульд статистикийн мэдээллийг буруу тайлбарлах, буруу хэрэглэсэн тохиолдолд тайлбар өгөх үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу тайлбар хийх нь зөв. 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Эрхэлсэн комиссар Ө.Энхтөр гэх хүний гарын үсэгтэй албан тоот манай газарт ирсэн. Тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан 2011-2014 онд Улаанбаатар хотод нүүрс ямар үнэ ханштай зарагдаж байсан талаарх мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн. Бид энэ дагуу хоёр чиглэлээр мэдээлэл гаргаж өгсөн. Гэтэл АТГ өөрт хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ авч, манай байгууллагын гаргаж өгсөн мэдээллийг буруу тайлбарлаж байсныг Л.Гансүх нарын шүүх хурлыг телевизээр үзэж байхдаа мэдсэн.
-Ямар мэдээлэл гаргаж өгсөн юм бэ?
-Цайз, Хангай захад бөөнөөр буюу портероор худалдаж байгаа нүүрсний нэг тонн нь хэдэн төгрөгөөр зарагдаж байсан, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт иргэдийн гар дээр шуудайлаад зарж байгаа нүүрсний үнийн мэдээллийг гаргаж өгсөн юм. Гэтэл АТГ-аас дахин албан бичиг явуулж, манай байгууллагын явуулсан бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний мэдээллийг дахин явуулахыг хүссэн. Бид ч албан бичгийн хариуг хүргүүлсэн. Гэтэл бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний үнийг иргэдийн гар дээр шууд хүрч байгаа нүүрсний үнэ мэтээр тайлбарлсан. Энэ бол ташаа мэдээлэл. Уг нь, иргэдэд шууд хүрч байгаа буюу шуудайлсан нүүрсний үнийг дурдаж, тайлбарлах ёстой. Үгүй дээ, манай байгууллагын явуулсан эхний албан бичиг буюу бөөний үнэ, жижиглэнгийн үнэ хоёрыг харьцуулж тайлбарлах учиртай. Гэтэл зөвхөн өөрсдийн бодлого чиглэлд тохируулж, тайлбарлаж буй нь иргэдэд буруу мэдээлэл өгөх, манай байгууллагыг ташаа мэдээлэл гаргасан мэт харагдуулаад байгаа юм.
-Үндэсний Статистикийн хорооны нүүрсний үнийг хэрхэн гаргадаг юм бэ?
-Долоо хоног бүр нүүрсний үнэ ямар байгааг судлан мэдээлэл цуглуулж, сарын дундаж үнийг гаргадаг. Тухайн үед нэг портер нүүрс 98-106 мянган төгрөг байсан. Харин шүүх хурал дээр зөвхөн 98 мянган төгрөг байсан гэж яриад байсан. Нэг шуудай буюу 5-6 кг нүүрсний үнэ 2450 төгрөгөөр борлуулагдаж байсныг бид АТГ-т мэдээлсэн. Мэдээллийн хэрэглэгчдэд үнэн зөв, тэгш хүргэх ёстой. Харин манайхаас авсан мэдээллээ зөв ашиглах нь тэдний үүрэг. Гэвч АТГ мэдээллээ өөрт ашигтай байдлаар тайлбарласан нь гол учир болоод байна. Манайх ташаа мэдээллийг залруулах л үүрэгтэй.

0 Сэтгэгдэл