Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өршөөл үзүүлэх тухай хуулиас татгалзахыг Монголын парламентад уриаллаа
Иргэний нийгмийн 300 гаруй байгууллагын төлөөлөл, олон улсын шүхэр байгууллага болох авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцын эвсэл болон авлигатай тэмцэх олон улсын “Transparency International” байгууллагааас авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх тухай хуулиас татгалзахыг Монголын парламентад уриаллаа.

Энэ шинэ хууль батлагдсанаар Монголын Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа 55 хүний хэргийн 45 нь хүчингүй болж, өршөөлд хамрагдах юм. Дээрх сэжигтнүүдтэй холбоотой 32 тэрбум төгрөг буюу 16.2 сая долларын авлигын хэргийг шалгаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийт болон “Transparency International” байгууллагын шахалтаар наймдугаар сард уг өршөөлийн хуульд хориг тавьсан боловч 10 дугаар сарын 1-нд хуулийн шинэ төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д дахин өргөн барьжээ.
"Энэ бол ялаас зайлсхийх гэсэн улстөрчдийн бусармаг оролдлого юм. Авлигын хэрэгт холбогдсон хүн болгоныг шалгах ёстой. Монголын Засгийн газар уг хуулийг нэн даруй баталж, олон улсын хэл амны байж болох хүсэлгүй байгаа гэж бид бодож байна" гэж “Transparency International” байгууллагын тэргүүн Хосе Угас мэдэгдэв.
"Монгол Улс нь авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцид нэгдсэн бөгөөд тус улсын хууль сахиулах тогтолцооны талаарх ноцтой асуудал конвенцын анхаарлыг ихээхэн татаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал цаашид Монгол Улсын хууль, тогтоомж үнэгүйдэх болно" гэж уг конвенцын эвслийн дарга Мансур Хасан мэдэгджээ.
Өнгөрсөн есдүгээр сард болсон “Transparency International” хөдөлгөөний жил бүрийн хуралдааны үеэр ял шийтгэлээс зайлсхийх хуулийг батлахаас татгалзаж, олон улсын авлигатай тэмцэх конвенцид заасан хатуу, ил тод заалтуудыг баримтлахыг Монгол болон Тунисаас хүсчээ.

0 Сэтгэгдэл