Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Үндсэн хуулийн цэцийн дарагд 195.0 сая төгрөгөөр албан ажлын хэрэгцээнд Lexus-570 машин авч өгчээ
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар өнөөдөр /2015.10.08/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын даргын 203 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар тогтоолыг судалснаа өнөөдөр танилцуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянга нар ажилласан байна.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж хэлэхдээ, Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалж үзэхэд Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх, түүнд 933.9 сая төгрөг зарцуулах саналыг Үндсэн хуулийн цэц анх боловсруулсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ талаар амаар танилцуулж байсан гэх боловч албан ёсоор хандсан баримт бичиг байхгүй байна. Үндсэн хуулийн цэцийн ажлын албанаас боловсруулсан гэх төслийн зардлын тооцоог хэн, хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, уг тооцоо үнэн, зөв эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд ч нягталж үзээгүй байна гэлээ.

Мөн тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яамнаас санал ирээгүй байхад Засгийн газар уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэж 357 дугаар тогтоол гаргаж 331.0 сая төгрөг нөөцөөс гаргахаар шийлвэрлэсэн байгааг хэллээ. Түүнчлэн Засгийн газрын автобааз Үндсэн хуулийн цэцийн дарагд 195.0 сая төгрөгөөр албан ажлын хэрэгцээнд Lexus-570 машин авч өгсөн бөгөөд энэ ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийг бааз 09 дүгээр сарын 10-нд төлсөн талаар мэдээлсэн юм.
Мөн энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналын талаар мэдээлэл өгсөн юм.

0 Сэтгэгдэл