Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Кенийн сайд ослоор амь үрэгджээ
Кенийн Дотоодын аюулгүй байдлын сайд Жорж Сайтотигийн сууж явсан нисдэг тэрэг осолдож, амиа алджээ. Түүнтэй хамт яамных нь дэд сайд болон өөр дөрвөн хүн цуг явсан байна. Жорж Сайтоти бол Кенийн хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн ялах магадлалтай хүн гэгдэж байсан түүнийг амь үрэгдсэний дараа Кенид гурван өдрийн гашуудал зарлаад байна. Ослын учир шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Гэхдээ өнгөрсөн 30 жил Кенийн төр засагт өндөр албан тушаал хашиж, дэд Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан Жорж Сайтотигийн сууж явсан нисдэг тэрэг юуны учир осолдов гэдгийг илүү нарийн шалгаж мөрдөх болно гэдгийг Ерөнхий сайд Райла Одинга мэдэгдлээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























