Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ирэх сарын 1-нд намрын чуулган нээлтээ хийнэ
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.
Чуулган пүрэв гарагийн 9 цагт нээлтээ хийх ба нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг “А” танхимд, Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталжээ.
Мөн өдрөө Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдаж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.Чуулган пүрэв гарагийн 9 цагт нээлтээ хийх ба нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг “А” танхимд, Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталжээ.

0 Сэтгэгдэл