Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулж магадгүй
Л.НОМИН
Долоо хоног бүр болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болортой уулзжээ.
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдад “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.
Энэ оны нэгдүгээр сард төсөвт тодотгол хийсэн. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь, оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд байлаа. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байгааг Сангийн сайд хэллээ.
Засгийн газар хуульд заасанчлан аравдугаар сарын 1-нд 2016 оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах шаардлага тулгарсан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй” гэлээ.
Мөн өөр орлого олох, хөтөлбөрүүд, төрийн өмчийг худалдаж борлуулах чиглэлээр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай гэж Ерөнхий сайд хэлэв.
Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Ерөнхий сайд гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөлгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах санал гаргаж, холбогдох судалгааг ойрын үед хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй байхыг хатуу анхааруулсан юм.
2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байгаа. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхаарууллаа.
Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт нь хүргэхэд бодлогын өөрчлөлт хийх ёстойг 2016 оны төсөвт анхаарч ажиллах шаардлагатай.
Төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн 13 дахь сарын шагналт цалингаас татгалзахад буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаа хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа.
Харин Сангийн сайд татварын зохицуулалт, орлого нэмэх боломжийг бий болгохын төлөө Сангийн яам бүхий л бололцоогоо дайчилна. Иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт тусгаж ажиллахаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл