Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Намрын чуулганаар ямар хуулийн төсөл хэлэлцэх вэ
Монгол
Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар
хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргалаа.

Намрын ээлжит чуулган эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа. Хаврын ээлжит чуулганаас хойш УИХ хоёр ч удаа ээлжит бусаар чуулсан. Улс орны төсөв хүндхэн байгааг сайд нар мэдэгдсэн төдийгүй Сангийн сайдыг шинээр томилсон зэрэг олон шалтгаан, хүчин зүйлийн улмаас энэ оны төсөвт тодотгол хийнэ. Чуулганы эхэнд хэлэлцүүлэх асуудлыг нэг нь тодотгол болоод дараа жилийн төсөв. УИХ-ын даргын захирамжид дурдсанаар 2016 оны улсын төсөв, Мөнгөний бодлого зэрэг эдийн засгийн чухал асуудлуудыг намрын чуулганы эхэнд хэлэлцэхээр товлож. Төсөв дөрвөн хэлэлцүүлэг дамждаг чухал асуудал учраас цаг хугацаа маш их шаарддаг учир хамгийн эхэнд хэлэлцээд явдаг уламжлалтай. Гэхдээ ээлжит бус чуулганаас Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үлдээсэн болохоор дарааллын эхэнд авч үзэхээс өөр аргагүй.
Намрын чуулганаар Хуульзүйн яамнаас боловсруулан өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг дараалалд багтсан.
Мөн нийгмийн хамгааллын чиглэлийн хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлэгт орно. Энэ нь Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл , Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг юм.
Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Органик хүнсний тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ. Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн, УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг мөн тухай бүрт нь хэлэлцэхээр дараалалд оруулах аж.

0 Сэтгэгдэл