Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоуг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Умард Атлантын Гэрээний байгууллага нь энх тайван, ардчилал, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд Монгол Улс болон НАТО-гийн хамтын ажиллагаа нь энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн нийтлэг эрмэлзэлд үндэслэж байгааг дурдлаа. Хоёр талын ашиг сонирхол, хамтын ажиллагааны хүрээнд зөвлөлдөх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь Монгол Улс, НАТО-гийн түншлэлийн зорилго гэдгийг хэллээ.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж ирснийг онцлоод өнгөрсөн хугацаанд манай улс НАТО-гийн “Partners across Globe” хэмээх түнш орнуудын нэг болсон бөгөөд 2012 онд Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсгийг үл дэлгэрүүлэх, батлан хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна гэлээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу 2012 онд баталсан Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид НАТО болон Монгол Улсын хамтран ажиллах шинэ боломжуудыг нээж, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 2017 оноос хэрэгжиж эхлэх Афганистаны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төлөвлөх ажилд Монгол Улсыг урьсан гэдгээ хэллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаашид тус байгууллагатай аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын олон талт үүрэг гүйцэтгэх чадамж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи, ар тал хангалт, цэргийн шинжлэх ухаан, цэргийн ажиллагааны туршлага харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ.

0 Сэтгэгдэл