Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ц.Элбэгдорж: Сайдыг УИХ-ын гишүүд томилох нь буруу
Б.ШИРНЭН
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлээ. Тэрээр өнгөрсөн ээлжит бус чуулганд шүүмжлэлтэй хандаж, одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг энэ үеэр сануулсан юм.
Тухайлбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хийгдсэн зургаан сайдын томилгоонд сэтгэл дундуур байгаагаа хэлж, “Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ” гэсэн юм. Мөн “Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй. Энэний төлөө байлдаж байна, энэний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн, одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа. Бидний өвөг дээдэс хэдэн ханлиг болоод байлдаад байх юм бол Монгол үндэстэн алга болох нь гэдгийг ойлгосон. Гэтэл одоо ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа тэр дарга нарынхаа үзэл бодлоор Монголын ажлыг гацааж байна” гэсэн юм. Ингээд хоёр асуудал дэвшүүлэв.
Нэгдүгээрт, тэрээр Засгийн газар өөрийн танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох ёстой гэж үзлээ. Дэлхийд Засгийн газрын гишүүнийг УИХ томилдог жишээ бараг байхгүйг сануулж, ийм эрхийг Ерөнхий сайдад өгөөгүй учраас араасаа татаастай, түлхээтэй хүмүүс улс орны эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэсэн юм.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах эрхийг өгөх ёстой гэж үзлээ. Энэ талаар тэрээр “1990 оноос хойш бид 14 удаа Ерөнхий сайдаа томилсон бол Герман 3 канцлер сольсон. Ийм байвал бодлого тогтвортой байдаг юм байна, Үндсэн хуулийн энэ язгуур үзэл санааг хэрэгжүүлье. Бид томилсон хүнээ унагах тухай бодоод байдгаас олон Ерөнхий сайд солигдож, Монголын тогтолцоо тогтворгүй болоод байна. Ингэж чадвал, Монголын гүйцэтгэх засаглал тогтвортой бүтээлч байна. Энэ рүү явъя, парламентыг томилгооноос салгаж өгье. Улс төрийн намын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тухай хуулийг баталъя” гэсэн юм.

0 Сэтгэгдэл