Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ерөнхийлөгчийн зөвлөмжийг үл тоон сайдуудаа томилохоор хэлэлцэж эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг тус тус томилуулах хүсэлтэй байгаагаа танилцууллаа.
Энэ хүмүүсийг сайдаар томилох асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцээд дэмжиж ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байгаа нь энэ.
Эдгээр хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр томилохоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн саналд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нь "Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээсэн хариу өгсөн юм.

0 Сэтгэгдэл