Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 авлигачдаа зарла, тэгээд Өршөөлийн хуулийг хэлэлцье

Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуралдаж байна. Нэгэнт Ардчилсан нам, Монгол ардын нам Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаа мэдэгдсэн. Гэхдээ  авлига, хээл хахуулийн хэдхэн хэргээс болоод жирийн иргэд, хөнгөн ялтай хүмүүс хохирно гэдгээ илэрхийлж байгаа.
Авлигатай тэмцэх газраас харин энэ тухайд “Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнээр улс, олон нийтэд нийтдээ 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүс өршөөгдөх юм. Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа 100 гаруй хүн бий. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын хэргийг шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн. Энэ хэрэг хамтарсан Засгийн газрын үед ажиллаж байх үед буюу Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар, Ё.Отгонбаяр гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үед хамаарна” гэж байна.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн дарга  З.Баянсэлэнгэ “Хэлмэгдүүлэлт үргэлжлэхгүй гэсэн баталгаа алга. Улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүнийхээ нэрийг зарла. Нийтэд ил болго. Тэгсний дараа Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс “Шударга ёс” эсвэл ажлын таван хоногийн завсарлага авч байна” гэлээ.
Ийнхүү “Шударга ёс” эвсэл УИХ-ын хуралдаанаас завсарлага авснаар Өршөөлийн хуулдийг хэлэлцэх ажил хойшиллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан