Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өчигдөр нээсэн ээлжит бус чуулган өнөөдөр хаах уу
Л.НОМИН
Зургаан сайд томилох, Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. 42 гишүүн хүрэлцэн ирж, 55,3 хувийн ирцтэйгээр эхэлсэн чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ямар асуудал хэлэлцэж шийдэхээр чуулж буйг товч танилцуулсан. Засгийн газрын тухай хуулиар 30 хоногийн дотор сайд нарыг нөхөн томилох шаардлагатай байгаа. Ээлжит бус чуулган зарлавал Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээ УИХ-ын дарга З.Энхболд сарын өмнө хуралдсан ээлжит бус чуулганыг хаах үедээ мэдэгдсэн учир дараалалд багтаасан.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы хуралдааны үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан. Иймд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудал болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр энэхүү ээлжит бус чуулганыг 2015 оны есдүгээр сарын 7-ноос 18-нд хуралдуулна” хэмээсэн.
Өчигдөр Монголын парламентын хувьд түүхэн өдрийн нэг байсныг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ үеэр хэлэв. 25 жилийн өмнө буюу есдүгээр сарын 7-ны өдөр Р.Гончигдорж Монгол Улсын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож, Улсын Бага хурлын дарга болсон хэмээн баяр хүргэсэн юм. УИХ-ын дад дарга Р.Гончигдорж 1990 оны есдүгээр сарын 9-ний өдөр Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан одоогийн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Баярцогт, Л.Болд, Д.Дэмбэрэл нарт баяр хүргэж, ойн арга хэмжээнд түшээдийг идэвхтэй оролцохыг хүслээ. Энэ долоо хоногийн сүүлчээр 25 жилийн ойг тэмдэглэх юм. Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 13-ны ням гарагт болно.
Ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зарлаж, нээсэн нь хууль зөрчсөн эсэхийг ч хөндөв. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн үзэж буйгаар УИХ-ын дарга л ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Хэрэв энэ долоо хоногт чуулганыг завсарлуулбал дараа долоо хоногт нөгөө хоёр дэд дарга захирамж гаргах боломжтой. Цаашдаа ийм жишиг тогтчих вий гэсэн болгоомжлол байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ээлжит бус чуулганыг хууль ёсны гэж үзэж байгаа. УИХ-ын дарга АНУ руу явахаасаа өмнө хуулийн хүрээнд албан ёсоор шийдвэрээ гаргахдаа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид ээлжит бус чуулганыг удирдах эрхийг өгсөн гэж тайлбарлав.
Энэ сарын 7-ноос 18-ны хооронд ээлжит бус чуулган хуралдуулна хэмээн захирамж гаргаснаа УИХ-ын дэд дарга Р.Гонигдорж хэлсэн ч өнөөдөр хаалт хийхээр ажлын хуваарь гарсан байлаа. Нам эвслийн бүлгүүд хэлэлцэх хоёр асуудлыг хоёр хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлээд явахаар зөвшилцсөн бололтой. Тэгэхээр ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийж ч магадгүй нь.
Гэхдээ эвслийн бүлгээс бүх зүйл шалтгаална.

0 Сэтгэгдэл