Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
66 гишүүн алдаагаа засахыг хүсэв
Л.НОМИН
Зургаан хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавиад буй. Хаалттай хэлэлцэж баталсан уг хуулийг тойрсон маргаан багагүй асуудал үүсгэж, хэлэлцүүлгийн гол сэдэв болсон. Тэрбум тэрбумаар яригдах хэмжээний мөнгөн дүнтэй авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдсөнөөр улсад ямар их хохирол гарах тухай ч хөндөж байгаа. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөлд хамруулах нь буруу хэмээн үзэх хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр. Ямартай л хоригийг хүлээн авахгүй гэж санал өгсөн гишүүдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй гэсэн уриалга ч гарсан. Парламентад хоёр дарга нь суудаг Иргэний зориг ногоон намынхан ч мөн эсэргүүцэж буйгаа мэдэгдэж Чингисийн талбайд иргэдээс гарын үсэг цуглуулсан. Тэд өчигдөр чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүдийг авлигачдыг өөгшүүлэхгүйгээ нотлон харуулахыг хүсэн захидал илгээв.
Сарын өмнө ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцсэн учир ямар гишүүд дэмжиж санал өгсөн нь нууц байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцоогүй гэж мэдэгдсэн ч чимээгүй байдлаар дэмжсэнд тооцож байгааг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлсэн. Ерөнхийдөө МАХН-ын гишүүдийн байнга шахуу ярьж, хөндсөөр ирсэн Өршөөлийн хууль дуулиан ихтэй батлагдсан ч Ерөнхийлөгч хэд хэдэн зүйлд хориг тавьсан.
Хоригийг хүлээн авахаар шийдсэнээ 35 болон 26 гишүүнтэй бүлэг дээр гурван бие даагч, ИЗНН-ын хоёр гишүүн илэрхийлчихлээ. Ингэхээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хоригийн асуудалд цөөнх болж магадгүй нь.
УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр өглөө хуралдаад шийдвэрээ гаргасан бол тэдний ямар байр суурьтай байгаа нь тодорхой болсны дараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаа хийсэн. УИХ-ын дэгийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой. Ингээд нам, эвслийн бүлгүүдээс ямар шийдвэр гарсныг тоймлож байна.
МАН-ын бүлэг: 100 хувь дэмжинэ
Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжиж буйгаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлөөс хоригийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөлд хамруулахгүй байх талаар бид нэгдсэн байр суурьтай оролцоно. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд гэх мэт өршөөлд зайлшгүй хамрагдах ёстой хүмүүсийг оруулах зарчмын байр суурьтай байна. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан оруулах нэмэлт, өөрчлөлтийг ээлжит бус чуулганы хугацаанд яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй. Намрын чуулган гэж хойшлуулах шаардлагагүй" гэсэн юм.
АН-ын бүлэг: Нухацтай хэлэлцээд хүлээн авахаар боллоо
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийг нухацтай хэлэлцээд хүлээн авахаар болсноо танилцууллаа. Ингээд хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүрт нь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, байр сууриа илэрхийлэхээр болсныг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Маргааш /өнөөдөр/ Байнгын хорооны хурлаар хоригийг хэлэлцээд шийднэ. Хориг хүлээж авсны дараа Дэгийн тухай хуулийн дагуу хуульд өөрчлөлт оруулаад явна” гэлээ.
Бие даагч гишүүд: Хоригийг хүлээн авна
Бүлэг байгуулах тооны гишүүдгүй ч УИХ дахь бие даагч гишүүд байр сууриа нэгтгээд мэдээлэл өгдөг. Тэд ярилцаад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахаар шийдсэн байна.
“Шударга ёс” эвслийн бүлэг: Хүлээн авах хууль эрхзүйн үндэслэл байхгүй
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байна. Ингэхдээ ямар нэг шийдвэр гаргаагүй гэсэн ч хүлээн авахгүй байх магадлал өндөр. “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ-аар хүлээн авах хууль эрх зүйн үндэслэл харагдахгүй байгаа. Хуульд бараг бүхэлд нь хориг тавьсан. Тиймээс энэ асуудлыг ямар дэгээр хэлэлцэх вэ гэдгээс эхлээд олон асуудал байна” гэсэн тайлбар хэлжээ. Харин зарим эх сурвалж эвслийн бүлэг хоригийг хэлэлцэх асуудалд завсарлага авч мэдэхээр байдал үүссэн гэлээ. УИХ-аар хэлэлцэж буй ямар ч асуудлаар завсарлага авч болно гэж үздэг байна. Завсарлага авахыг хориглосон зүйл заалт байхгүй учир эвслийн бүлэгт ийм сонголт үлдсэн байхыг үгүйсгэхгүй байгаа юм.
Зургаан хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавиад буй. Хаалттай хэлэлцэж баталсан уг хуулийг тойрсон маргаан багагүй асуудал үүсгэж, хэлэлцүүлгийн гол сэдэв болсон. Тэрбум тэрбумаар яригдах хэмжээний мөнгөн дүнтэй авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдсөнөөр улсад ямар их хохирол гарах тухай ч хөндөж байгаа. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөлд хамруулах нь буруу хэмээн үзэх хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр. Ямартай л хоригийг хүлээн авахгүй гэж санал өгсөн гишүүдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй гэсэн уриалга ч гарсан. Парламентад хоёр дарга нь суудаг Иргэний зориг ногоон намынхан ч мөн эсэргүүцэж буйгаа мэдэгдэж Чингисийн талбайд иргэдээс гарын үсэг цуглуулсан. Тэд өчигдөр чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүдийг авлигачдыг өөгшүүлэхгүйгээ нотлон харуулахыг хүсэн захидал илгээв. Сарын өмнө ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцсэн учир ямар гишүүд дэмжиж санал өгсөн нь нууц байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцоогүй гэж мэдэгдсэн ч чимээгүй байдлаар дэмжсэнд тооцож байгааг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлсэн. Ерөнхийдөө МАХН-ын гишүүдийн байнга шахуу ярьж, хөндсөөр ирсэн Өршөөлийн хууль дуулиан ихтэй батлагдсан ч Ерөнхийлөгч хэд хэдэн зүйлд хориг тавьсан.

0 Сэтгэгдэл