Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
МАН хоригийг хүлээж авна
МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.
Харин энэ талаар тус намын дарга М.Энхболд “Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хуулийн төсөл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Тиймээс манай нам энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурьтай байсан. Гол нь албан тушаалын, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхгүй гэж үзсэн” гэсэн юм.
Тиймээс тус намынхан эхлээд Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж аваад дараа нь хуулийг дахин хэлэлцэх ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хоригийг хүлээж авснаар хууль бүхэлдээ гацах учраас хориг хүлээж авсны дараа албан тушаал, авлигын хэргийг өршөөлд оруулахгүй байдлаар шийдэх ёстой гэж үзсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэж өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. Харин энэ талаар тус намын дарга М.Энхболд “Засгийн газрын өргөн мэдүүлсэн Өршөөлийн хуулийн төсөл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, батлагдсан. Тиймээс манай нам энэ асуудалд байр суурь эсрэг байсан. Тийм учраас Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дээр “Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдсөн учраас дэмжих боломжгүй” гэдэг байр суурьтай байсан. Гол нь албан тушаалын, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхгүй гэж үзсэн” гэсэн юм.
Тиймээс тус намынхан эхлээд Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж аваад дараа нь хуулийг дахин хэлэлцэх ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хоригийг хүлээж авснаар хууль бүхэлдээ гацах учраас хориг хүлээж авсны дараа албан тушаал, авлигын хэргийг өршөөлд оруулахгүй байдлаар шийдэх ёстой гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл
























