Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.26/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр энэхүү “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” буюу EPA нь манай улсын хувьд ийм төрлийн анхны хэлэлцээр юм. Хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох боломж нээгдэхийн зэрэгцээ "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон хувь нэмэр болохыг онцлон тэмдэглээд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр байгаа. Эдгээр хуулиудыг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.

Ноён С.Сакакибара УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол, Японы эдийн засгийн форумд оролцохоор өргөн бүрэлдэхүүнтэй ирснээ танилцуулав. Мөн тэрээр “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хурдан, шуурхай хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид хөрөнгө оруулалтын талаар болон дулааны цахилгаан станцын төслийн талаар саналаа хэлж, УИХ-ын даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл