Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм.
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр” нь гэрч, хохирогч нэг бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдээлэл авах, аюулгүй байдлаа хангуулах, хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх, учирсан хохирлоо арилгуулах, нийгмийн халамж, туслалцаа авах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох, гэрч, хохирогчийн эрхийг хангах, хамгаалах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, хүнд болон ноцтой гэмт хэргийг илрүүлэх, нотлох, гэм буруу нь тогтоогдсон этгээдэд шударга шийтгэл оногдуулахад гэрч, хохирогчийн идэвх, оролцоог дэмжих зорилготой. Хөтөлбөрт зорилго, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалт, хугацаа, санхүүжилт болон хөтөлбөрийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тусгажээ. Хөтөлбөрийг 2016-1024 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.2013 онд УИХ-аар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдан гарч, уг хуульд Засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх тухай заасан юм.

0 Сэтгэгдэл