Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УИХ-ын дэд дарга М.Энхболд Катар улсын батлан хамгаалахын сайдыг хүлээж авч уулзлаа

Өнөөдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордны Соёмбо танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Манай хоёр орны хамтын ажиллагаа 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхнээс олон талаар хөгжиж ирсэн. Тэр тусмаа Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа маш өндөр түвшинд хүрсэн. Тиймээс би бусад салбарт ч гэсэн ийм байгаасай гэж хүсдэг. Анх 2006 онд Мянганы замыг Катарын талаас санхүүжүүлэх шийдвэрийг гаргаж байлаа. Мөн манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахад тусалж байсанд ихэд талархдаг. Харамсалтай нь, одоогоор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд олон хэлэлцээ зогсонги байдалтай байна. Үүнд ахиц гаргах хэрэгтэй байна. Хоёр орны хамтын ажиллагаа цаашид эрчимтэй хөгжинө гэдэгт найдаж байна” гэсэн юм. Харин Катар улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа өөрийг нь хүлээн авч уулзсанд УИХ-ын дэд даргад баярлаж буйгаа илэрхийлээд “Бид Монгол оронд хөгжил дэвшлийг хүсч байдаг. Хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа хүмүүсээр дамжиж хэрэгждэг. Тиймээс хамтын ажиллагаа улам илүү хөгжихөд харилцан айлчлалууд их чухал үүрэгтэй. Бид удахгүй Монгол-Катарын хамтын ажиллагааны Катарын талын ажлын хэсгийг байгуулах гэж байна. Энэ ажлын хэсэг батлан хамгаалах, хөрөнгө оруулалтын салбарын шинэ шинэ боломжуудыг судлахын зэрэгцээ өөр бусад салбаруудыг ч судалж үзнэ” хэмээн хэлсэн. Катар улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль Аттияа өмнө нь олон удаа манай улсад айлчилж байсан юм. Тэрээр уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга М.Энхболдыг Катар улсад айлчлахыг урилаа.

0 Сэтгэгдэл