Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Н.Энхбаяр МАН-ынхантай уулзаж байгаа юу
mangar sexy zurag bna sh dee. enkhbayar bayariig aimaar hussen hartsaar haraad hahaha
хариуцлага тооцохгүй бол урагшлахгүй.
Т.ЦЭЛМЭГ
Гол баатар байснаа нэг л өглөө эсрэг талын дүр болсон Ардын намаар сонин юу байгаа вэ. Хэдий сөрөг хүчин болсон ч дотооддоо багагүй тэмцэлтэй хэвээрээ гэнэ. Ардчилсан намын урилга ирснээс хойш засагт “хамтарна”, “хамтрахгүй” гэсэн хоёр хэсэгт албан бусаар хуваагдсан гэхэд болно. Одоо “хамтрахгүй” гэсэн талынхан ч намынхаа удирдлагуудын амыг асууж эхэлсэн. Ямартай л “Ардын хүч” гэх шинэхэн фракц байгуулж, тэмцэгчид болохоор шийдэв бололтой. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны хууччуул энэ фракцыг бүрдүүлж байгаа гэх. “Ардын хүч”-ийнхэн улс төрийн буруу алхам хийж, Шийдлийн Засгийн газарт ороод удалгүй хөөгдсөн МАН-ын удирдлагуудыг буруутгаж байгаа аж. Түүнээс гадна тэдэнтэй “Шинэчлэлийн хороо” хүч хавсарч магадгүй нь.

МАН-ын ээлжит Бага хурал, улмаар Их хурлаа ч гэсэн хуралдуулах шаардлага тавих тухай ярилцаж байна. Түүнээс гадна хариуцлагагүй үйлдэл гаргасан намынхаа дарга, генсек, Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж буй гэнэ. Ерөнхийдөө М.Энхболд, Ж.Мөнхбат нарын эсрэг У.Хүрэлсүх, Сү.Батболд нарыг удахгүй хөдөлж эхлэх тухай мэдээлэл бий. Ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуульд МАН-ын бүлгийн гишүүд санал зөрүүтэй байсан ч гэх. Энэ нь тэднийг багагүй зөрчилдүүлсэн аж. Ардын намын жирийн гишүүдээс эхлээд фракц, жигүүрийнхэн, УИХ-ын зарим гишүүн намынхаа удирдлагуудыг улс төрийн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохыг сануулаад хүлээж авахгүй бол жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн гэсэн “бор шувуу” Тусгаар тогтнолын ордноо нисч явна. Өндөр цагаан байшинд сүүлийн үед болсон өөр нэг сонирхолтой мэдээлэл бол МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдоно. Салхилах л гэж Монголд ирсэн Н.Энхбаяр эрх баригч АН-ынхантай хоосон байгаа сайдын суудалд томилгоо хийхээр зөвшилцөөд завгүй яваа. Түүнийхээ хажуугаар ч багагүй ажил амжуулж байгаа аж. Сөрөг хүчин МАН-ын удирдлагуудтай сэм уулзалдсан нь цаагуураа нэгийг зөгнөнө. Анхнаасаа нэг угшилтай МАН, МАХН-ын хооронд эргэн эвлэлдэх далд хүсэл байсаар ирсэн. Чухам юу ярьсан талаарх мэдээлэл хомс боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нартай Н.Энхбаяр уулзсан гэдэг мессэж зүгээр ч нэг хоосноос гараагүй байх. Улаан цэнхэр ялгаагүй уулзаж яваа МАХН-ын даргын дараагийн нүүдлээс улс төрийн нөхцөл байдал хамааралтай болчихоод байгаа нь харамсалтай нь үнэн. Түүнээс нь урьтаад МАН дотор шинэчлэгчид салхи үлээлгэчихвэл улс төрийн яриа хэлэлцээ өөр тийш эргэж таарна. Энэ намрын улс төр хэдэн сайдын томилгооноос гадна МАН-д өрнөж ч магадгүй дүр зураг гаргах нь бололтой.

0 Сэтгэгдэл
2015.08.21
2015.08.21