Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллаж байна
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.
Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо үеэр Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн Улаангом суман дахь Гудамж төслийн явцтай танилцаж, цэнгэлдэх хүрээлэн, дулааны 2 дугаар эх үүсвэр зэрэг бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцаж, орон сууцны шинэ хорооллын нээлтэд оролцох юм. Мөн “Бумномин” ХХК-ний махны үйлдвэр, “Арвижих-Увс” ХХК-ний хөөсөнцөр, сэндвичин хавтан болон төмрийн үйлдвэр, “Зэл говь” ХХК-ний модны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
Үүний дараа Увс аймгийн Тариалан сумын ажил байдалтай танилцаж, эрүүл мэндийн төв болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ.
Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 17-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо үеэр Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн Улаангом суман дахь Гудамж төслийн явцтай танилцаж, цэнгэлдэх хүрээлэн, дулааны 2 дугаар эх үүсвэр зэрэг бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцаж, орон сууцны шинэ хорооллын нээлтэд оролцох юм. Мөн “Бумномин” ХХК-ний махны үйлдвэр, “Арвижих-Увс” ХХК-ний хөөсөнцөр, сэндвичин хавтан болон төмрийн үйлдвэр, “Зэл говь” ХХК-ний модны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
Үүний дараа Увс аймгийн Тариалан сумын ажил байдалтай танилцаж, эрүүл мэндийн төв болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ.
Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























