Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нам, эвслийн бүлгүүд хуралдана
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд өөрсдийн  баримтлах байр сууриа нэгтгэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд хуралдах бол "Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох юм. Мөн өнөөдөр Монгол Улсын 2008-2014 оны төсөвт тусгагдсан, ажил бүрэн хийж дууссан, векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг, Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар зөвхөн Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэрэв Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьвал хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт орох аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан