Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өршөөлийн хуулийг хаалттай дэгээр хэлэлцэнэ
УИХ-ын хууль зүйн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Хууль зүйн байнгын хороо 09.30 цагт "А" танхимд хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэнэ. Монгол Улсын хэмжээнд 8000 гаруй хоригдол байгаа бол 1000 орчим хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Өршөөлийн тухай хууль баталснаар 3000-4000 мянган хоригдлыг өршөөлөөр суллах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Төсвийн байнгын хороо 09.30 цагт “Б” танхимд хуралдаж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хууль баталснаар далд байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломжтой болно. Мөн татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна хэмээн хууль санаачлагч үзжээ.

2008 оны Татварын өршөөлийн тухай хуулийн хүрээнд  4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан