Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
МАН-ын зургаан сайдыг огцрууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-аас томилогдсон 6 сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Сайд нарыг огцруулах тогтоолын төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрбээр, Ардчилсан нам, МАН хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн МАН-аас томилсон 6 сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах саналтай байна” гэсэн юм.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр МАН-аас Шийдлийн Засгийн газарт томилогдон ажиллаж байсан сайдуудыг огцруулснаар чуулганы хуралдаан өндөрлөв.

0 Сэтгэгдэл
irgen
Avgai nohroosoo hagatsasan humuus shig haragdaj baina shuu dee?
2015.08.07