Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөрийн сайдыг огцруулахыг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орж, Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах тогтоолын төслийг бэлтгэсэн.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулахаар тусгасан” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь дэмжлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан