Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сонгинохайрхан дүүрэг, Японы Шизүока мужийн Изүнокүни хоттой бүхий л салбарт хамтран ажиллана
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Японы Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Японы Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Оно Тошико нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт хамтарч ажиллах юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Улаанбаатар, Токио хотуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэ оны 09 дүгээр сард Токио хотод ажлын айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалаар хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Японы Шизүока мужийн Изүнокүни хотын хооронд шинээр харилцаа тогтож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад таатай байна. Улаанбаатар хотын зүгээс хоёр талын харилцааг бүхий л талаар дэмжин ажиллана” гэлээ.

0 Сэтгэгдэл