Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч Жеффри Апперсон болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн гишүүн Альфронсе Ла Порта нарыг хүлээн авч уулзав.
Ноён Жеффри Апперсон энэ өдрүүдэд Монгол Улсын шүүхийн байгууллагад албан ёсоор айлчилж Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүхийн захиргааны удирдлагын сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал бодлоо солилцсон талаараа уулзалтын үеэр хэллээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэтгэлийн чиглэлээр Монгол Улсад олон дэвшил гарсныг онцлон тэмдэглэж байв. Энэ талаар ноён Жеффри Апперсон тайлан гаргаж буйгаа дурдлаа.
Шүүхийн шинэтгэлийг хийхэд улс орнуудад бэрхшээл их гардаг боловч Монгол Улс шиг шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан улс орон бараг байхгүй . Энэ нь маш зөв зүйл болсон гэдгийг ноён Жеффри Апперсон онцолж байв.
Ноён Альфронсе Ла Портагийн хувьд 2000-д оны эхээр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж, авлигатай тэмцэл хийх чиглэлээр соён гэгээрүүлэх талын багагүй ажил хийж байсан хүн юм.

0 Сэтгэгдэл