Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АСЕМ-ийн зочдод зориулсан хурлын байр, зочид буудлын бэлтгэл ажлын талаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан өнөөдөр Европын Холбооны Гадаад xарилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын албаны олон улсын уулзалт зохион байгуулах асуудал хариуцсан дэд дарга В.Шпекбахер, Европын Комиссын орчуулгын албаны техникийн асуудал хариуцсан зохион байгуулагч М.Лели, Европын Зөвлөлийн хурал, чуулган зохион байгуулах асуудал хариуцсан албаны зохион байгуулагч Ж.Мартинс, Европын Холбооны Гадаад xарилцааны албаны АСЕМ хариуцсан мэргэжилтэн В.Мусилова, Европын Зөвлөлийн Хэвлэл мэдээлэлийн албаны дуу, дүрс бичлэгийн асуудал хариуцсaн хэлтсийн дарга И.Брасселманс, Европын Комиссын Ёслолын албаны ерөнхий зохион байгуулагч П.Шёлин, Европын Холбооны Бээжин дэх Төлөөлөгчийн газрын улс төрийн асуудал хариуцсан зөвлөх М.Врайла, Европын Холбооны Улаанбаатар дахь Хамтын ажиллагааны газрын ажилтан О.Сугар, АСЕМ-ын БАА-ны ахлах албан тушаалтан Л.Оргил нарын зэрэг хүмүүс оролцов.
Уулзалтын үеэр ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын 4000 гаруй зочид, төлөөлөгчдөд зориулсан хурлын байр, зочид буудлын бэлтгэл ажлын талаар санал солилцон ярилцлаа. АСЕМ-ийн зочдод зориулан тогтоосон хязгаар бүсийн хүрээнд, заасан аюулгүй байдлыг хангасан 44 зочид буудлыг бэлтгээд байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав. АСЕМ-ын хүрээнд нэгдсэн веб хуудас нээж, түүнд байршуулсан зочид буудлаас төлөөлөгчид сонголтоо хийх боломжтой болох юм байна. Одоо бэлэн байгаа зочид буудлуудаас гадна энэ онд багтаан ашиглалтад оруулах "Holiday Inn", "Sheraton", "Shangri La"-гийн салбар зочид буудлууд, Их тэнгэрт баригдаж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зэрэг өндөр түвшний зочдын байрлах эко буудлуудын талаар тэд ярилцсан юм.
Зочид буудлуудын байршил, тохижилт, аюулгүй байдал, зочдын тав тухыг хангах байдал, хурлын танхимууд, уулзалтын өрөөнүүд, орчуулгын систем, Ерөнхийлөгчийн өрөөнүүдийн хамгаалалтын систем, хэвлэл, мэдээллийн сурталчилгаа зэрэг сэдвүүдийг энэ үеэр мөн хөндөн ярилцлаа. Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан зочид, төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаа бөгөөд тусгайлсан мэргэжлийн хүн ирүүлэн бэлтгэл ажил хангуулах ажилд оролцуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан санал дэвшүүллээ.

0 Сэтгэгдэл