Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав
ЗӨВ ШҮҮ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар манай оронд Төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд бараалхлаа. Ерөнхий сайд Ерөнхийлөгч У Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчдөд Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хийж байгаа анхны айлчлал болохыг онцолж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У Тейн Сейн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон арга хэмжээг зохион байгуулна гэж итгэж байна гэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагаа дурдаж, ойн хүрээнд соёлын арга хэмжээ харилцан зохион байгуулахыг санал болголоо. Манай улс ардчилалд шинээр шилжиж байгаа орнуудад туслах зорилгоор Олон улсын хамтын ажиллагааны сан байгуулсан бөгөөд тус сангийн шугамаар Мьянмар Улстай хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. Мөн уул уурхай, аялал жуулчлал, соёлын салбар нь Мьянмар улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбарууд гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
2015.06.29