Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

IV цахилгаан станцыг оросууд 20 сая ам.доллараар өргөтгөнө гэж саймширч байна

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн  чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар IV цахилгаан станцыг өргөтгөж 123 мегаваттын болгоход  20 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээнд гарын  үсэг зурлаа.
 “IV цахилгаан станцын өргөтгөл энэ оны эхэнд  ашиглалтад орсон. Жил гаруйн хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын Хөгжлийн банк буюу Внешэкономи банкнаас дээрх ажлын өртгийг нөхөн санхүүжүүлэхээр болж байна. ОХУ-ын хамгийн том энэ банктай цаашид олон том төслүүдэд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэллээ.  
Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай улстай хамтын ажиллагаа нь завсарлаад 30 гаруй жил болсон ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал орж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
Европоос тасарсан Путин хулхидаж байна уу, Сайханбилэг өөрийгөө магтах гэж донгодож байна уу
Хамгийн их уншсан