Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин: ОХУ, Монголын харилцаанд цаг үеийн саад байна

Оросын Петербург хотноо болж байгаа Олон улсын эдийн засгийн форумд очоод байгаа Монгол Улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж уулзсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ үеэр “Манйа хоёр орны харилцаанд дэлхийн болон манай эдийн засгийн нөхцөл байдлаас болоод жаахан хүндрэл учраад байгаа ч энэ нь цаг үеийн шинжтэй юм” гэжээ. Тэрээр орос-монголын харилцааны бүхий л асуудлаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Хариуд нь Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг Петербург хотод өнөөдөр бороо орж байна, манай монголд хуртай хүн хур борооноор гэж ярьдаг, тэгэхээр бид нээлттэй, сайхан сэтгэлээр уулзаж байна гээд Петербургийн эдийн засгийн чуулгад оролцох боломж олгосонд талархаад Эх орны дайны Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
цаг үеийн байх даа яахав дээ түр зуурын гэж путин хэлж байхад. ийм халтайсан орчуулгч сэтгүүлчтэй сайт мөхал рүү түргэн явж байна
ASSA zuv bichdeg hun alga uu unshihaas gutarmaar ymaa
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан