Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Парламентын “Ванга эмээ”
Парламентад хэд хэдэн бөө байдаг бол түүн дээр нэгэн зөнч нэмэгдэв. Шүүх байгуулах тухай асуудал хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шүүх байгуулах тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гээд будилж байтал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарна. Та нар харж байгаарай. Миний үг Үндсэн хуулийн цэцэд нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ шүү” гэв. Харин Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Нямдорж гишүүн та аливаа юмыг урьдчилж хардаг Ванга эмээ шиг. Гэхдээ Ванга та хоёрт ялгаа бий. Ванга эмээ сохор байсан. Та харин бүгдийг харж байдаг. Цэцэд өндөр мэдлэг, боловсролтой хүмүүс ажилладаг. Намар юу болохыг нь харъя. Долдугаар сарын 1-нээс өмнө хуулийн эргэлзээтэй байдлыг арилгах ёстой” гэлээ.
Өмнө нь ч гэсэн Ц.Нямдорж гишүүн нэг бус удаа “Би та нарын ингэхийг мэдээд хэлээд, анхааруулаад байсан юм” гэдэг үг хэлж байсан, туршлагатай.
Парламентад хэд хэдэн бөө байдаг бол түүн дээр нэгэн зөнч нэмэгдэв. Шүүх байгуулах тухай асуудал хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шүүх байгуулах тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гээд будилж байтал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарна. Та нар харж байгаарай. Миний үг Үндсэн хуулийн цэцэд нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ шүү” гэв. Харин Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Нямдорж гишүүн та аливаа юмыг урьдчилж хардаг Ванга эмээ шиг. Гэхдээ Ванга та хоёрт ялгаа бий. Ванга эмээ сохор байсан. Та харин бүгдийг харж байдаг. Цэцэд өндөр мэдлэг, боловсролтой хүмүүс ажилладаг. Намар юу болохыг нь харъя. Долдугаар сарын 1-нээс өмнө хуулийн эргэлзээтэй байдлыг арилгах ёстой” гэлээ. Өмнө нь ч гэсэн Ц.Нямдорж гишүүн нэг бус удаа “Би та нарын ингэхийг мэдээд хэлээд, анхааруулаад байсан юм” гэдэг үг хэлж байсан, туршлагатай.
0 Сэтгэгдэл
























