Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМЗХ хуралдаж байна

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны нийслэлийнхэн өнөөдөр чуулж байна. Тэд МАН хэд хэдэн удаагийн сонгуульд амжилтгүй оролцсоны хариуцлагыг холбооныхоо удирдлагуудын хуучирч, ужгирсан байдлаас үүдэлтэй хэмээн үзэж Нийслэлийн НАМЗХ-ыг шинэчлэх түр хороог байгуулан холбооныхоо болон намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлснийг удирдлагууд нь хүлээн авсан байна. Чуулганаар тэд дээрх асуудлыг хөндөн ярилцаж байгаа аж. Мөн сүүлийн үед НАМЗХ-ныхон чухам ямар асуудлаас болоод хоёр хуваагдсан тухай, мөн холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, насны хязгаарыг 40 болгох эсэхийг ярилцах аж. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тавдугаар их хурал ирэх бямба, ням гаригт болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан