Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж Европарламентын чуулганд Монголын ардчиллын тухай үг хэлнэ
Европын холбооны 28 орныг төлөөлдөг 751 гишүүнтэй Европарламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд Францын Страсбург хотноо болох юм. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлэхээр төлөвлөжээ. Учир нь Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг энэ жил тохиож буйг учраас Европарламентын ернхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус индэр дээрээс үг хэлэхийг урьсан юм.  Ерөнхийлөгч үгэндээ Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн орны оруулж буй идэвх оролцоог Европын холбоонд танилцуулах гэнэ. Үүнээс гадна энэ айлчлалынхаа хүрээнд Европын холбооны төлөөлөгчийн газрыг Монголд нээх, хоёр талын “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох, Монголын Европын холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх аж.
Хоёр тал 1993 онд худалдаа хамтын ажиллагааны хэлэлцээр баталж, энэ дагуу Монгол улс Европын холбооны 27 улсад 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй эзкспортлох эрхзүйн боломжтой болсон байдаг. Европын холбоо нь Монголын ардчиллыг тууштай дэмждэг бөгөөд манай улсын гурав дахь хөрш юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан