Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тус зөвлөлийн гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлийн дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцлоо.

Хуралдааныг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг нээж, үг хэллээ.
Хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” болон “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг хэлэлцлээ. Дээрх бодлогын баримт бичгийн төсөлд хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлэхээр тусгажээ. Ингэснээр хүүхэдтэй зүй бус харьцах бүх хэлбэрийг хуулиар бүрэн хориглож, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх стандарт үйлчилгээ хүртээмжтэй болох юм. Мөн хурлаар Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл