Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Туркменистан Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередовыг хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийж байна. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн олон улсын хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох талаар болон бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Уг уулзалтын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлцэл хийх юм. Энэхүү айлчлал 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж буй өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог юм.
Хэлэлцээний дараа Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхах аж.

0 Сэтгэгдэл