Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
О.БААСАНХҮҮ: Ерөнхий сайдыг огцруулахыг 4-5 гишүүн дэмжсэн

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барихаар судалж эхэлжээ. Хоёрхон компаниас хамааралтайгаар эдийн засгийг сэргээнэ гэж байгаа болон хууль зөрчиж буй гэж үзсэн гэнэ. Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд өргөдөл, гомдол их ирж байгаа төдийгүй түүний саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжиж гарын үсэг зурахаа илэрхийлсэн байна. Тэрээр “Тавантолгой, Оюутолгойг л ажиллуулъя гэхээс өөр ажил хийхгүй байна. Хийх дургүй хүнээр хийлгэх гэж суулгах албагүй. Ерөнхий сайд хийж чадах хүн зөндөө байна” гэлээ. Огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурах ёстой байдаг бол одоогоор 4-5 гишүүн санал нэгдсэнээ илэрхийлжээ.
Түүнээс гадна Улаанбаатар дахь газар, сургууль, цэцэрлэгтэй холбоотой 1200 гаруй өргөдөл ирсэн учир нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг нээлттэй хэлэлцүүлэгт урьсан ч иргэдийн өргөдлүүдийг танилцуулж, шийдвэрлэх үүрэг өгөхөөр төлөвлөжээ. Гэр хүссэн өргөдөл байнга ирж байгаа болохоор нийслэлтэй холбоотой асуудалтай хамт цэгцлэхээ хэлэв.
Өчигдөр боловсролын тухай хуулиар хэлэлцүүлэг хийх байтал хойшилжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь хэлэлцүүлэгт ирээгүй гэнэ. Иймээс Ерөнхий сайдад албан бичиг явуулж, хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн зардлыг төлүүлж, УИХ-ыг хохиролгүй болгох ёстойг мэдэгджээ. Хэрэв хохирлыг барагдуулахгүй бол шүүхэд хандах аж.
Өргөдлийн байнгын хороо АТГ-тай хамтарч газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад шалгалт хийхээр болжээ. “Петро Чайна Данчин Тамсаг” компанид монгол хятад ажилчдын ажлын үүрэг, хуваарь ялгаатай байдгийг газар дээр нь судлах гэнэ.

0 Сэтгэгдэл